www.MugenLink.com»Үгсийн сан
Үгсийн сан
SEO
Search engine optimization
SEO-н зорилго нь хэрэглэгч олохыг хүссэн зүйлээ интернетээс түлхүүр үгээр хайлт хийхэд тухайн сэдвийн талаар бичлэгтэй сайтууд гарч ирдэг. Тиймээс энэ олон сайтаас ялгарч эхнийй хуудсанд дээгүүр гарч ирүүлэхийн тулд ашиглах шаардлагатай болдог. Ингэснээр тухайн вэб сайтанд хандах хандалтын тоо эрс нэмэгднэ. Өөрөөр хэлбэл таны вэб сайт Yahoo, Google гэх мэт сайтаар тодорхой түлхүүр үгээр хайхад эхний нүүрэнд гарч ирэх юм.
SEO spam
Search engine optimization spam
SEO spam гэдэг нь шудрага бус аргаар хайлтын механизмд дээгүүр гаргах ажиллагааг хэлнэ. Мөн тэр ажиллагааг явуулсан вэб сайт. Хайлт хийж буй хэрэглэгчийн мэдээлэл олон боломжийг бэрхшээлтэй болгодог.
SQL
Structured Query Language
SQL гэдэг нь Relational Data Base -ийн ажиллагааг явуулахад хэрэглэгдэх хэл. IBM компани нээсэн бөгөөд ANSI , ISO( олон улсын стандартын байгууллага) -аас стандарт тогтоосон.SQLнь DDL(Data Definition Language)、DML(Data Manipulation Language)、DCL(Data Control Language) аас бүрддэг.
SVG /Scalable Vector Graphics /
SVG
SVG гэдэг нь Scalable Vector Graphics гэсэн үгний товчлол. Энэ бол веб-д зориулсан XML график юм(XML Graphics for the Web). SVG нь зүгээр график хийгээд зогсохгүй анимац хийх чадвартай. Бас UI хийх ч боломжтой юм.
Session
Session
Ямар нэгэн вэбсайт үзэж байх агшныг нэг SESSION гэж авч үзэж болно. Хэрэв та нэг дор хоёр вэбсайт үзэж байгаа бол тухайн тохиолдолд хоёр SESSION сервер дээр үүсэж байдаг.
Сервер дээр SESSION үүсэх гэдэг нь таныг ямар нэгэн сайт руу хандахад тухайн серверийн аль нэг хэсэгт ямар нэгэн файл үүсэх бөгөөд /заавал файл байх албагүй / SESSION-ий хувьсагч утгуудийг JSON хэлбэртэйгээр хадгалдаг юм.
Spyware
Тагнуулч мэдээллэгч
Хэрэглэгчийн талаарх мэдээллийг цуглуулж түүнийг админ руу автоматаар илгээдэг програм.
small keyword
Жижиг түлхүүр үг
Түлхүр үгийн бүтцийн тодотгох хэсгийг хэлнэ. ⇔том түлхүүр үг. Жишээ нь хивс гэж хайх үед аль ч хамаагүй улсын олон сайт гарч ирнэ. Энэ үед Монгол хивс гэж хайвал Монгол гэдэг нь жижиг түлхүүр үг болж хивс нь том түлхүүр үг болох юм.
spam
Спам
Spam гэдэг нь нээлттэй вэб сайтнаас олж авсан и-мэйл хаяг руу бизнесийн зорилготойгоор ялгарлалгүйгээр илгээхийг хэлнэ.
spam e-mail
Спам и-мэйл
Ямар ч хамааралгүй мэдээлэл бүхий е-майл. Ихэвчлэн нэг зэрэг олон хүнд илгээгддэг.
Хайлт

Үйлчилгээ

Шинэ блогууд

▪ Газар хөдлөлт (2010-04-05)
▪ Усанд сэлэх тухай (2010-04-02)
▪ Удаан хугацаанд бичсэнгүй (2010-03-12)
▪ Хурд хязгаарлах шинэ арга (2009-10-16)
▪ Оффисоо хөгжилтэй болгоё (2009-10-14)