MugenLink

Вэб сайт хийх, Вэб сайт хөгжүүлэх, Япон-Монгол хэлний орчуулга - МҮГЭН ЛИНК ХХК

MON | ENG | JPN
www.MugenLink.com»Үйлчилгээ»SEO (Search Engine Optimization)»SEO гэж юу вэ?

SEO гэж юу вэ?

seo гэж юу вэ?


seo гэдэг нь Search Engine Optimization гэдэг англи үгний товчлол юм. Үүнийг Монголоор орчуулбал “Хайлтын Системд Тохируулах” гэж хэлж болно.
Интернетээс хэрэгтэй мэдээллээ олж авах хэд хэдэн арга байдаг. Тэдгээрийн дотроос хамгийн түгээмэл арга бол хайлтын системийг ашиглах явдал юм. Судалгаагаар интернет хэрэглэгчдийн 86% нь хайлтын системийг ашигладаг гэсэн тоо байдаг.
seo гэдэг нь хайлтын үр дүнгийн илэрцэд дээгүүр ранканд гаргахыг хэлнэ. Интернет хэрэглэгчид нь хайлтын үр дүнгийн эхний 1 юмуу эсвэл 2 хуудсийг л үздэг. Тийм учраас тухайн түлхүүр үгээр хайсан хайлтын үр дүнгийн эхний 10 эсвэл 20 вэб сайт л хүний нүдэнд өртөх боломжтой болно гэсэн үг юм.

seo-ын ач холбогдол


Хайлтын үр дүнд дээгүүр ранканд гарч чадвал тухайн вэб сайтын хандалтын тоо нь эрс нэмэгдэнэ. Энэхүү хандалтын тоо нь тухайн вэб сайтаар дамжуулж түгээж байгаа мэдээд мэдээллийг олон хүнд түгээх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.
Мөн бас нэгэн ач холбогдол нь seo гийн үр дүн нь бусад интернэтэд байрлуулж байгаа сурталчилгаатай харьцуулахад үр дүн нь илүү удаан үргэлжилдэг бөгөөд харьцангуй хямд байдаг.
Гол нь seo хийх гэж байгаа түлхүүр үгийн сонголт хамгийн чухал. Тухайн түлхүүр үгээр хайх нийт хайлтын тоо цөөн байвал тэр хэмжээгээр хандалтын цөөн болно. Тийм учраас сайтар судалгаа хийж түлхүүр үгээ сонгох шаардлагатай.
Хайлт
Холбоо барих
Утас :
+976-11-312219
Факс :
+976-11-312245
И-мэйл :
Шинэчлэгдсэн байдал
Үйлчилгээ (2009-07-08)
Зөвлөгөө (2009-07-08)
Valid XHTML 1.0 Transitional Valid CSS!