MugenLink

ウェブ制作、WEBサイト開発、日本語・モンゴル語の翻訳・通訳のMUGEN LINK Co.,Ltd.

MON | ENG | JPN
www.MugenLink.com»サービス

Вэб хөгжүүлэх

MYГЭН ЛИНК нь вэб сайт хөгжүүлэх иж бүрэн үйлчилгээг санал болгодог. Вебийн архитектур, дизайн, програмчлал, seo/search engine optimization/, засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартайгаар хийж байна.

  • Вэбд суурилсан электрон худалдаа
  • Бүх төрлийн портал сайт
  • Хувь хүн болон албан байгууллагын вэб сайт
  • Флаш вэб сайт
  • Вэбд суурилсан програмчлал
  • Ашигладаж буй вэб сайтыг засварлах, шинэчлэх, хөгжүүлэх


Бид вэб сайт хөгжүүлэхдээ үйчлүүлэгчидийнхээ хэрэгцээ шаардлагыг нарийн тодорхойлж хамгийн оновчтой шийдлийг боловсруулдаг. Энэхүү шийдэл хэрэглэгч бүрийн хувьд урт хугацаанд үр өгөөжөө өгч байх мөн зорилгодоо хүрэх сайн арга байх болно.

SEO (Search Engine Optimization)

Мүгэн Линк ХХК нь харилцагч байгууллагынхаа вэб сайтыг олон хүний хүртээл болгохын тулд seo (Search Engine Optimization) Хайлтын Системд Тохируулах Үйлчилгээг үзүүлж байна. Тус компани нь энэхүү үйлчилгээгээ seo-ын талаар олон жилийн туршлага хуримтлуулсан, мэргэжлийн НОУ-ХАУ-д тулгуурласан зөвлөгөө өгдөг Японы хамтран ажиллагч компанитайгаа хамтран гүйцэтгэдэг.

Вэб дизайн

Вэб сайт бол байгууллагын дүр төрхийг илэрхийлэх нэгэн чухал хэрэгсэл юм. Мүгэн Линк ХХК нь байгууллагын имидж болон вэб сайтын түгээж байгаа мэдээллийн агуулгыг хослуулан тухайн байгууллагын давуу талыг вэб дизайнаараа илэрхийлдэг.

Орчуулга

Манай компаний төрөл бүрийн орчуулгын үйлчилгээ, мөн таны бизнес өргөжин дэвжихэд нөлөөлөх бүхий л шилдэг саналуудыг хамгийн боломжт үнээр санал болгож байна. Та бүхний сонирхсон санал хүсэлтийг хүлээн авч, хүссэн үйлчилгээг хийнэ. (Манайх бүх төрлийн орчуулга, мэргэжлийн вэб дизайн, вэб сайт болон боловсруулалт, интернэт худалдаа,онлайн – худалдааны систем, флаш мултимэдиа шийдэл, seo, вэб сайт байршуулалт, программ хөгжүүлэлт болон график дизайн гэх мэт үйлчилгээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэr байна.)

Мөн бэлэн орчуулгыг хянаж засварлах ба орчуулгын материал нь Word, Excel, Powerpoint, Pdf зэрэг MS Office-н хэрэглээний аль ч програмын хэлбэрээр байсан болно. Хэрвээ та манай үйлчилгээг түргэн шуурхай авахыг хүсвэл интернетээр дамжуулж харилцаж болно.

ОРЧУУЛГА ХИЙХ ТӨРӨЛ

* Үйлдвэр үйлчилгээний салбарын орчуулга
* Мэдээллийн технологийн салбарын орчуулга/ IT /
* Хуулийн орчуулга
* Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарын орчуулга
* Банк санхүү эдийн засгийн салбарын орчуулга
* Анагаах ухаан,эм эмнэлэг болон эрүүл мэндийн салбарын орчуулга
* Хөдөө аж ахуйн салбарын орчуулга
* Техникийн салбарын орчуулга /цахилгаан технологи/
* Барилгын орчуулга/Зам, барилга, гvvр/
* Үл хөдлөх хөрөнгийн орчуулга

Мөн бизнесийн холбогдолтой бичиг баримт, сургалтын материал, гэрээ, дипломын орчуулга, судалгааны материал, эссэ, төслийн материал, ажлын заавар/хэрэглэх заавар, ажлын удирдамж/, танилцуулга, каталог, сурталчилгааны материал, и-мэйл зэрэг материалуудыг орчуулна.

ОРЧУУЛГА ХИЙЛГЭХ ЯВЦ

1. Та бидэнд орчуулах материалаа и-мэйл ээр буюу файл хэлбэрээр явуулах болон өөрийн биер авчирч өгч болно.
2. Манай ажилтан таны орчуулах материалын онцлог болон үг хэллэгийг харгалзан орчуулгын үнэлгээг гаргана.
3. Орчуулгын явцад тодруулах зүйл гарвал тантай холбоо барина .Хэрвээ та бичиг баримт орчуулуулах тохиолдол бидэнд ямар бичиг баримт болохыг хэлээд шаардлагатай мэдээлэлүүдийг өгснөөр таны орчуулгын ажил эхлэх болно.
4. Орчуулгын явцад алдаа гарах тохиолдол байдаг учраас орчуулагчаас өөр хүн давхар нягтлан хянаж үзэн орчуулгыг хийж гүйцэтгэнэ.
5. Орчуулгын шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн тохиолдол орчуулгыг хэрэглэгчид файл болон хэвлэсэн хэлбэрээр хүлээлгэн өгнө.

ОРЧУУЛГЫН БАТАЛГАА

* Манай орчуулгын баг таны орчуулгын чанарын өндөр түвшинд хурдан шуурхай найдвартай хийж гүйцэтгэнэ.
* Орчуулах материалын онцлогоос шалтгаалан тохирох орчуулагчыг сонгоно.
* Өөрийн орчуулуулах бичиг баримт, материалаа манай компаний и-мейл хаягаар явуулж болно.
* Мөн та хүсвэл манай орчуулачдын анкеттай танилцаж болно. 
* Бид таны орчуулгын нууцлалыг чандлан хадгална.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

* Төлбөрийн нөхцөл
Орчуулга хийлгэх үед урьдчилгаа 30 хувийг төлнө. Орчуулсан ажлыг хүлээлгэн өгсөнөөс хойш ажлын 3 хоногын дотор үлдсэн төлбөрийг хийнэ. Тєлбєрийг ам.доллар болон тєгрєгєєр хийж болно.
* Үйлчилгээний нууцлал
Бид таны орчуулгын нууцлалыг чанд хадгалж гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

検索
お問い合わせ
電話番号 :
+976-11-312219
ファックス :
+976-11-312245
メールアドレス :
更新状況
サービス (2009-07-08)
アドバイス (2009-07-08)
FAQ (2009-07-08)
Valid XHTML 1.0 Transitional Valid CSS!