MugenLink

Вэб сайт хийх, Вэб сайт хөгжүүлэх, Япон-Монгол хэлний орчуулга - МҮГЭН ЛИНК ХХК

MON | ENG | JPN
www.MugenLink.com»Компани

Бидний тухай

Компаний эрхэм зорилго нь монголын өндөр мэргэжил, боловсролтой боловсон хүчний чадавхыг ашиглан аутсорсинг хэлбэрийн үйл ажиллагаа явуулж, монголын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм.

Үйл ажиллагаа

Мүгэн Линк ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн японоос орчуулагын болон оффшоре вэб програмчлах хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тус компани японы зах зээлээс оффшоре вэб хөгжүүлэх төслүүдийг нэмэгдүүлэх зорилготойгоор 2009 оны 3 сараас япон улсад бридж инженерийг томилон ажиллуулж байгаа билээ. Манай компани гадаад аутсорсингийн төслүүд дээр ажиллахаас гадна дотооддоо вэб хөгжүүлэх гэх мэт үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж байна. Үүнд:

  • Төрөл бүрийн мэдээллийн нэгдсэн портал сайт
  • seo/Search Engine Optimazation/
  • Электрон худалдааны програм
  • Хувь хүн болон албан байгууллагын вэб сайт
  • Веб програм
  • Веб дизайн

Манай давуу тал

Мүгэн Линк ХХК нь өнөөг хүртэл Японы хамтран ажиллагч компаний захиалгаар 1000 орчим тооны seo-гийн дотоод шийдэлтэй вэб сайтыг хөгжүүлэн нийлүүлсэн. Энэхүү туршлага дээрээ тулгуурлан хийж гүйцэтгэж байгаа бүх вэб сайтаа тухайн захиалагчийн онцлог, үйл ажиллагаа явуулж буй зах зээлд тохируулсан seo-гийн дотоод шийдлийг хийж өгч байна. Ингэснээр тухайн захилагч нь вэб сайтаараа дамжуулан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, компаний тухай мэдээллээ олон хүнд түгээх боломжтой болохын зэрэгцээ өрсөлдөгчөөсөө давуу талтай болно. Одоогийн байдлаар Монголд seo-гийн ач холбогдолыг ойлгож, түүний шийдлийн талаар Мүгэн Линк ХХК шиг туршлага хуримтлуулсан компани бараг байхгүй байгаа болов уу.

Гэрэээний хугацааг чанд баримтадаг


Мүгэн Линк ХХК өдөр тутам Японы хамтран ажиллагч компанитай харилцаа холбоотой ажиллаж, ажлаа хатуу боловсруулсан төлөвлөгөөний дагуу явуулдаг. Мүгэн Линк ХХК-ийн бүх ажилтанууд маань ажлаа маш нарийн төлөвлөж, гаргасан төлөвлөгөөгөө хатуу чанд баримтладаг. Тийм учраас манай компани ажил үүргээ гэрээний хугацаанд чанарын өндөр хяналтын доор хийж гүйцэтгэж захиалагч талд өөрийн зүгээс шалтгаалах ямар нэгэн шалтгаанаар хоцрогдол гаргахгүй байхыг эрхэмлэн ажилладаг.

Вэб сайтын Дэлхийн Вэбийн Консорциумыг баримталдаг


Мүгэн Линк ХХК нь хийж гүйцэтгэж буй бүхий л вэб сайтаа Дэлхийн Вэбийн Консорциум (W3C)-г баримтлан хийдэг. Ингэж програмчлал (HTML coding ) хийснээр вэб сайт нь доорх давуу талыг агуулсан вэб сайт болно.

  • Вэб сайтан дахь өгөгдөл нь хөнгөн болно.
  • Хайлтын системд бүрэн өртөж seo-гийн өндөр үр дүн гарна.
  • Гаднаас хандах хандалтын тоо нэмэгдэнэ.
  • Вэб сайт нээгдэх хурд өснө.
  • Засвар үйлчилгээ хийхэд хялбар болно.


Оригналь вэб дизайн


Вэб сайт нь тухайн байгууллагыг интернетээр дамжуулан харуулах нүүр царай нь болдог. Тийм учраас байгууллагын вэб дизайныг маш сайтар бодолцож, бусадтай харьцуулан, судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр хийх ёстой байдаг. Мүгэн Линк ХХК нь байгууллагын нүүр царай болох вэб дизайныг гаргахдаа тухайн захиалагч тус бүрийн онцлог, имиджийг дээшлүүлэх, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байлгах, хайлтанд илрэх бүтэцтэй байх гэх мэт олон нөхцөлийг харгалзан үзэж зөвхөн тухайн захиалагчид зориулсан оригналь вэб дизайныг гаргадаг.

Тогтвортой хамтын ажиллагаа


Вэб сайт гэдэг нь нэг л удаа хийгээд гаргавал болчохдог зүйл биш. Тухайн вэб сайтныхаа мэдээллийг байнга шинэчилж, сайжруулж байх шаардлагатай. Ингэж вэб сайтаа шинэчилж, сайжруулахад зайлшгүй байнгын хамтын ажиллагаатай мэргэжлийн компани байх шаардлагатай. Хэрэв та ямар нэгэн хувь хүн эсвэл оюутанаар хийлгэвэл байнгын хамтын ажиллагаагаа удаан хадгалж чадахгүй болж танд чирэгдэл, нэмэлт мөнгө зарцуулах шаардлага гарна.

Чанарын өндөр хяналт


Мүгэн Линк ХХК нь вэб сайт хийх ажлынхаа төлөвлөлтийн шатнаас эхлээд хүлээлгэн өгөх хүртлэх бүх шатандаа тест шалгалт хийдэг тогтолцоотой. Тийм учраас Мүгэн Линк ХХК нь алдаатай эсвэл буруу ажиллагаатай вэб сайтыг захилагчид хүлээлгэн өгч чирэгдэл хүндрэл учруулдаггүй.

Бидний ашигладаг технологиуд

Microsoft .Net
PHP
Ruby on rails
Java
Html/Xhtml/CSS
AJAX/Javascript
Flash/Actionscript
Flex
CakePHP
Хайлт
Холбоо барих
Утас :
+976-11-312219
Факс :
+976-11-312245
И-мэйл :
Шинэчлэгдсэн байдал
Үйлчилгээ (2009-07-08)
Зөвлөгөө (2009-07-08)
Valid XHTML 1.0 Transitional Valid CSS!